Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Футзалын ахмадын УАШТ үргэлжилж байна

Футзалын ахмадын УАШТ-ий хоёр дахь өдрийн тоглолтууд МХБХ-ны футзалын ордонд боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Футзалын ахмадын УАШТ үргэлжилж байна
Футзалын ахмадын УАШТ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Футзалын ахмадын УАШТ-ий хоёр дахь өдрийн тоглолтууд МХБХ-ны футзалын ордонд боллоо. Тэмцээн таван насны ангилалд 50 багийн дунд явагдаж байгаа бөгөөд 43-48 насны ангилалд Чингэлтэй дүүргийн “Бага тойрог” баг “Шинэ Яармаг”-тай өрсөлдсөн юм. Тоглолтын үндсэн цаг дуусахад “Бага тойрог” 3-2 харьцаатайгаар хожсон. Тэдний дараа мөн энэ насанд “Дархан” болон “Зүүн хараа бамбар” багууд оноолт таарч “Дархан” багийн ялалтаар тоглолт өндөрлөв. Тэд эсрэг багийн хаалганд дөрвөн гоол оруулж, гурван бөмбөг алдсан юм.

Хуваалцах