Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Футзалын аваргууд энэ сарын 11-нд тодорно

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Идэрчүүдийн футзалын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шатны сугалааны үйл ажиллагаа боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Футзалын аваргууд энэ сарын 11-нд тодорно
Футзалын аваргууд энэ сарын 11-нд тодорно. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Идэрчүүдийн футзалын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шатны сугалааны үйл ажиллагаа боллоо.

Идэрчүүдийн футзалын УАШТ-ий талын, төвийн, хангайн бүсийн тоглолтууд өнгөрсөн сарын 4-9-ний хооронд болсон бол Улаанбаатар хотын бүсийн тоглолтыг 10-23-нд явуулсан билээ. Харин өчигдөр дөрвөн бүсээс шалгарсан 15, 17 насны шилдэг багууд шигшээ шатны тоглолтуудаа хийж, энэ сарын 11-ий өдөр аваргуудаа тодруулна.

Түүнчлэн шигшээ шөвгийн наймд үлдсэн 15, 17 насны багууд гуравдугаар сард "Идэрчүүдийн футзалын лиг"-т өрсөлдөх эрхээ авдаг уламжлалтай юм.

Өчигдөр болсон сугалааг орон нутгийн багууд төдийгүй нэг бүсийн, нэг хэсгийн багууд хоорондоо таарахгүй гэсэн зарчимаар явуулж, багууд дараах байдлаар оноолт таарчээ.

Хуваалцах