Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Футзалын дасгалжуулагчид батламжаа гардлаа

Азийн Хөлбөмбөгийн Холбооны футзалын дасгалжуулагчийн анхан шатны сургалт 2015 оны 10 дугаар сарын 19-24-нд МХБХ-нд болсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Футзалын дасгалжуулагчид батламжаа гардлаа
Футзалын дасгалжуулагчид батламжаа гардлаа. Зураг: МҮОНРТ

Азийн Хөлбөмбөгийн Холбооны футзалын дасгалжуулагчийн анхан шатны сургалт 2015 оны 10 дугаар сарын 19-24-нд МХБХ-нд болсон. Сургагч багшаар Австрали улсын иргэн Жонн Стивен Найт Монголын Хөлбөмбөгийн Холбоонд хүрэлцэн ирж, удирдан явуулсан бөгөөд онол болон пратикийн хичээлүүд орсон юм. Тус сургалтад нийт 17 хүн оролцсоноос хоёр эмэгтэй, 15 эрэгтэй дасгалжуулагч хамрагдсан байна.

Амжилттай оролцсон нийт дасгалжуулагчийн сертификатыг өнөөдөр МХБХ-ны гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан гардуулж, спортын салбарт өндөр амжилтыг гарган, Монголын хөлбөмбөгийн ирээдүй болсон дасгалжуулагч болохыг ерөөлөө.

Хуваалцах