Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Футзалын улсын аварга тодорлоо

Нэгдүгээр сарын 3-нд эхэлсэн тус тэмцээнийг хөвгүүдийн 11, 13, охидын 11, 13, 15, 17 хүртэлх гэсэн зургаан насны ангилалд явагдсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Футзалын улсын аварга тодорлоо
Футзалын улсын аварга тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг өсвөрийн футзалын улсын аварга өчигдөр тодорлоо.

Нэгдүгээр сарын 3-нд эхэлсэн тус тэмцээнийг хөвгүүдийн 11, 13, охидын 11, 13, 15, 17 хүртэлх гэсэн зургаан насны ангилалд явагдсан юм.

Энэ жил тэмцээний зургаан насны ангилал бүрт "Арвис" клубын баг медаль хүртсэн нь онцлох үйл явдал боллоо.

МХБХ-ны 2016 оны "Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч"-аар тодорсон Л.Банзрагч тэргүүтэй "Арвис" клубын дасгалжуулагчид тэмцээнд багаа сайн удирдаж, шинэ оны эхний томоохон амжилтаа ийнхүү үзүүлэв.

Орон нутгийн төлөөллүүдээс Төв аймгийн 11, Ховд аймгийн 13 хүртэлх хөвгүүдийн баг хүрэл медалийн эзэд болсон юм. Мөн охидын 11 хүртэлх насанд Архангай аймаг, 13 хүртэлх насанд Өвөрхангай аймгийн "Титэм хужирт багийн охид мөнгөн медаль хүртлээ.

Хуваалцах