Футзалын үндэсний шигшээ баг Азийн АШТ-ий "Плэй офф"-т хүч үзнэ
Хэсгээсээ гарсан Монголын шигшээ маргааш 18:00 цагт БНСУ-ын багтай "Плэй офф"-ын тоглолт хийнэ.
Мэдээллийн алба

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монголын футзалын үндэсний шигшээ баг анх удаа Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийг шатыг давж чадлаа.
Манай улсын залуус ѳчигдөр Хонг Конгийг 6:3-аар хожиж, БНХАУ-ын баг Тайванийг 8:2-оор бут ниргэснээр Монголын шигшээ баг 4 оноо, 0 гоолын зѳрүүгээр хэсгийнхээ хоёрдугаар байраар гарч байна.
Хэсгээсээ гарсан Монголын шигшээ маргааш 18:00 цагт БНСУ-ын багтай "Плэй офф"-ын тоглолт хийнэ.
Хэрэв уг тоглолтод ялалт байгуулж чадвал Азийн АШТ-нд оролцох эрх авна.
Амжилтаа ахиулж чадсан футзалын үндэсний шигшээ багийнхандаа баяр хүргэж Солонгостой хийх тоглолтод нь амжилт хүсэе.


















