Футзалынхан тэмцээнээ дуусгалаа
ОХУ-ын Улаан-Үд хотноо ес дэх удаагийн "Кубок Горсовета" нэгдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд болж ОХУ, БНХАУ, Монгол Улсын 17 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдлөө.
Мэдээллийн алба

ОХУ-ын Улаан-Үд хотноо ес дэх удаагийн "Кубок Горсовета" нэгдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд болж ОХУ, БНХАУ, Монгол Улсын 17 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдлөө. Манайхаас “Улаанбаатар их сургууль”, “Хоромхон”, “Дэрэн”, Эрдэнэт хотын “Хангарьд” гэсэн дөрвөн мини хөлбөмбөгийн баг оролцож тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Монголын дөрвөн баг хэсгээсээ гарч чадаагүй бөгөөд 9-16 дугаар байрын төлөө тоглоход Улаанбатар их сургуулийн "Унаганууд" 10, "Хоромхон" 13, "Дэрэн" 14, "Хангарьд" 15 дугаар байрт тус тус оржээ.


















