Г.Аким маргааш лекц уншина
Уулзалтын анхны зочноор Монголын оюун санааны гол төлөөлөгчдийн нэг, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, орчуулагч Г.Аким урилгаар оролцоно.
Мэдээллийн алба

Монголын Залуучуудын холбоо, “Хөгжлийн танхим” ТББ-аас хамтран зохион байгуулж буй "Сэтгэгч" цуврал уулзалт маргааш эхлэх гэж байна. Тус уулзалтын анхны зочноор Монголын оюун санааны гол төлөөлөгчдийн нэг, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, орчуулагч Г.Аким урилгаар оролцоно. Тэрбээр “Дуун хөрвүүлэхүй" сэдвээр лекц унших юм. Арга хэмжээ Д.Нацагдоржийн нэрэмжит Төв номын сан дахь Америкийн соёл мэдээллийн төвд болно.


















