Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Алтанбагана алтан медаль хүртлээ

Тэмцээнд манай улсаас найман эрэгтэй, гурван эмэгтэй жүдоч хүч үзэж, эрэгтэйчүүдийн -90 кг-ын жигд ОУХМ Г.Алтанбагана алтан медаль хүртлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Алтанбагана алтан медаль хүртлээ
Г.Алтанбагана алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Туркийн Анталия хотноо олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит гран при тэмцээн боллоо. Тэмцээнд манай улсаас найман эрэгтэй, гурван эмэгтэй жүдоч хүч үзэж, эрэгтэйчүүдийн -90 кг-ын жигд ОУХМ Г.Алтанбагана алтан медаль хүртлээ.

Ингэснээр тэрбээр анх удаа гран при тэмцээнд аваргалав.

-60 ОУХМ Б.Амартүвшин, -66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, -81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн, -57 кг-д ОУХМ Ц.Хулан, +78 кг-д ОУХМ Б.Мөнхтуяа нар тус тус хүрэл медаль хүртлээ.

Тэмцээнд 34 орны баг тамирчин өрсөлдсөн агаад манай баг тамирчид багийн дүнгээр тавдугаар байрт шалгарлаа.

Хуваалцах