Г.Анхмаа продюсер болжээ
Тодруулбал, тэрбээр бие даан анх удаа продюсерлэсэн "Үүр цайгаасай" кино тун удахгүй үзэгчдэд хүрэх аж.
Мэдээллийн алба

"Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхмаа продюсер болсон гэнэ. Тэрбээр хэд хэдэн кинонд тоглосон болохоороо энэ ажлыг хийж чадна гэж бодсон бололтой.
Тодруулбал, тэрбээр бие даан анх удаа продюсерлэсэн "Үүр цайгаасай" кино тун удахгүй үзэгчдэд хүрэх аж.
Г.Анхмаа “Өөрийн мөрөөдлөө бодит болгох зорилгоор "АNA entertainment" -ыг байгуулан маш том баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай энтертайнментийн зүгээс гарч буй анхны уран бүтээл гэдэг утгаараа киноныхоо бүх зүйлд сэтгэл зүрх, хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ гарган ажиллалаа. Кино маань дэлгэцнээ гарахад бэлэн болсон шүү” гэв.


















