Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ариунбаатар дэлхийн уралдаанд айрагдлаа

“BBC” агентлаг жил бүр дуурийн дуулаачдаас “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тодруулдаг уламжлалтай.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ариунбаатар дэлхийн уралдаанд айрагдлаа
Г.Ариунбаатар дэлхийн уралдаанд айрагдлаа. Зураг: МҮОНРТ

“BBC” агентлаг жил бүр дуурийн дуулаачдаас “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тодруулдаг уламжлалтай.

Энэ жилийн финалын тэмцээн ХБНГУ-д болж байгаа бөгөөд үүнд шилдэг 20 дуурийн дуучин шалгарч үлдээд байгаа юм. Тэдний дотор Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар багтаад байгаа билээ.

Тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын хариу өчигдөр гарсан бөгөөд “Дэлхийн дуучин”-аар шалгарсан таван дуучны нэгээр Г.Ариунбаатар тодорчээ. Иймд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

Хуваалцах