Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ариунбаатар ОХУ-ын хоёр том тайзнаа бие даасан тоглолтоо хийнэ

Тэрбээр Европын орнуудаар ОХУ-ын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийж байгаа бөгөөд дээрх хоёр тоглолтоо анх удаа ганцаарчилж хийх гэж буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ариунбаатар ОХУ-ын хоёр том тайзнаа бие даасан тоглолтоо хийнэ
Г.Ариунбаатар ОХУ-ын хоёр том тайзнаа бие даасан тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар энэ сарын 30-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо, тавдугаар сарын 1-нд Санкт-Петербург хотын “Мариинский театр”-т бие даасан тоглолтоо хийх гэж байна.

Тэрбээр Европын орнуудаар ОХУ-ын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийж байгаа бөгөөд дээрх хоёр тоглолтоо анх удаа ганцаарчилж хийх гэж буй.

Түүнийг М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанаас тэргүүн байр эзэлснээс хойш Оросууд ихэд үнэлдэг болоод байгаа. Тиймээс тус хоёр тоглолтыг нь үзэх хүн олон байгаа биз ээ.

Хуваалцах