Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ариунбаатарт зориулсан дуу мэндэлжээ

ОХУ-ын Марийнский театрын гоцлол дуучин, “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатарт зориулсан дуу мэндэлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ариунбаатарт зориулсан дуу мэндэлжээ
Г.Ариунбаатарт зориулсан дуу мэндэлжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Марийнский театрын гоцлол дуучин, “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатарт зориулсан дуу мэндэлжээ.

Их Британи, умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг “Cardiff Singer of the World” уралдаанд Г.Ариунбаатар амжилттай оролцож, романсын төрөлд тэргүүн байр эзэлсэн билээ.

Иймд “Сүлд” чуулгын хамт олон нь “Амжилт хүсье анд минь” хэмээх уран бүтээлийг түүнд зориулж бүтээжээ.

Тус дууны үгийг яруу найрагч Л.Гаваасүрэн, аяыг Д.Мөнхбаяр зохиож, Г.Дарханбаатар дуулсан байна.

Хуваалцах