Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ариунбаатарыг соёлын элчээр томиллоо

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарыг Гадаад хэргийн яамнаас Монгол Улсын Соёлын элчээр томиллоо. УИХ-ын дарга З.Энхболд “Эх орныхоо нэрийг олон улсад сайн, сайхнаар цуурайтуулж байгаа авьяаслаг монгол залуучуудаараа бахархаж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ариунбаатарыг соёлын элчээр томиллоо
Г.Ариунбаатарыг соёлын элчээр томиллоо. Зураг: МҮОНРТ

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарыг Гадаад хэргийн яамнаас Монгол Улсын Соёлын элчээр томиллоо. УИХ-ын дарга З.Энхболд “Эх орныхоо нэрийг олон улсад сайн, сайхнаар цуурайтуулж байгаа авьяаслаг монгол залуучуудаараа бахархаж байна. Та нарыг Монгол Улсаа гадаадад сурталчлах бодлогын үйл ажиллагаанд татан оролцуулах, соёлын харилцааг идэвхижүүлэх, хөгжүүлэх чиглэлээр гаргаж буй тэдний санал, санаачилгыг дэмжин ажиллана” гэв.

Г.Ариунбаатар энэ хугацаанд эх орноо гадаадын улс орнуудад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж, бусад улстай соёлын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр дээрх яамтай хамтран ажиллана.

Хуваалцах