Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Баярхүү хүрэл медалийн болзол хангав

Казахстаны нийслэл Астана хотод тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн гурав дахь өдрөө боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Баярхүү хүрэл медалийн болзол хангав
Г.Баярхүү хүрэл медалийн болзол хангав. Зураг: МҮОНРТ

Казахстаны нийслэл Астана хотод тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн гурав дахь өдрөө боллоо.

Ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор дөрвөн тамирчин тулалдаж байгаа юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Г.Баярхүү хүрэл медалийн болзол хангаж, өчигдөр мөнгөн медалийн төлөө хүч үзсэн бол 52 кг-д А.Нурлан, 56 кг-д Б.Төмөрхуяг, 69 кг-д О.Батзориг нар хүрэл медалийн төлөө тулалдав.

Тун удахгүй дээрх тамирчдын дүнг танилцуулах болно.

Хуваалцах