Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Болдбаатар дэлхийд чансаагаараа тэргүүллээ

Тэрбээр Ливан, ОХУ, Их Британы бөхчүүдийг ялж хэсгийн аварга болоод хагас шигшээд дэлхийн чансааны наймдугаарт эрэмблэгддэг Узбекистаны тамирчин Шарафудин Лутфиллаевыг юүко үнэлгээгээр ялсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Болдбаатар дэлхийд чансаагаараа тэргүүллээ
Г.Болдбаатар дэлхийд чансаагаараа тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

"Баку-2016" их дуулга тэмцээний 60 кг-ийн жинд 2014 оны дэлхийн аварга, Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн "Хангарьд" спорт хороо, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар алтан медаль хүртлээ.

Тэрбээр Ливан, ОХУ, Их Британы бөхчүүдийг ялж хэсгийн аварга болоод хагас шигшээд дэлхийн чансааны наймдугаарт эрэмблэгддэг Узбекистаны тамирчин Шарафудин Лутфиллаевыг юүко үнэлгээгээр ялсан. Ийнхүү аваргын төлөө өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий аварга Японы Рюүжү Нагаямаг ялснаар чансаагаа 500 оноогоор нэмж, 60 кг-ын жиндээ дэлхийд 2151 оноогоор тэргүүллээ.

Хуваалцах