Г.Болдбаатар хэсгийн аваргын төлөө барилдана
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатар гуравдугаар тойрогт ОХУ-ын Мшвидобазег вазари үнэлгээгээр ялж, шигшээ наймд шалгарлаа.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн Азербайжан улсын Баку хотод үргэлжилж байгаа бөгөөд дөнгөж сая эрэгтэйчүүдийн 60 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатар гуравдугаар тойрогт ОХУ-ын Мшвидобазег вазари үнэлгээгээр ялж, шигшээ наймд шалгарлаа.
Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, удаах тойрогт Ливаны бөхийг ялсан. Харин хэсгийн аваргын төлөө Их Британийн бөхтэй барилдана.


















