Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Болдбаатар, М.Уранцэцэг, Д.Сумъяа нар дэлхийн чансааг тэргүүлж байна

Олимпид өрсөлдөх эрхтэй 14 жингээс манай улсын тамирчид 12-т эрхээ аваад байгаа. Тиймээс дээрх хоёр тэмцээнээс манайхан үлдсэн хоёр эрхээ авбал бүтэн багаараа “Рио-2016”-г зорих эрхтэй болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Болдбаатар, М.Уранцэцэг, Д.Сумъяа нар дэлхийн чансааг тэргүүлж байна
Г.Болдбаатар, М.Уранцэцэг, Д.Сумъяа нар дэлхийн чансааг тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF )-ноос дэлхийн чансааг шинэчилжээ. Энэ сарын 9-ний байдлаар Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар 2071 оноогоор 60 кг-ын жиндээ тэргүүлж байна. Тэрбээр Азербайжаны нийслэл Баку хотноо болсон “Их дуулга” тэмцээний өмнө тавдугаарт бичигдэж байсан ч дээрх тэмцээнд түрүүлж, 500 оноо авснаар ийнхүү тэргүүлэх болов.

Мөн гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жиндээ 3134 оноогоор тасархай тэргүүлж байгаа бол 57 кг-д Д.Сумъяа 2751 оноогоор мөн нэгдүгээрт бичигдэж байна.

Ийнхүү манай гурван гавьяат тамирчин дэлхийн чансааг хөтөлж буй.

Олимпийн оноо хаагдахад хоёр тэмцээн үлдээд буйн нэг нь ирэх долоо хоногт болох Казахстаны Алмата хотод зохиогдох гран при бол хамгийн сүүлчийн чухал тэмцээн дэлхийн мастеруудын “тулаан” юм. Энэхүү “тулаан” энэ сарын 27-нд Мексик улсад болно. Түрүүлсэн тамирчин 700 оноо өвөртөлж, чансаагаа ахиулах боломжтой болохоор ёстой л гал гарсан барилдаан болох нь тодорхой.

Олимпид өрсөлдөх эрхтэй 14 жингээс манай улсын тамирчид 12-т эрхээ аваад байгаа. Тиймээс дээрх хоёр тэмцээнээс манайхан үлдсэн хоёр эрхээ авбал бүтэн багаараа “Рио-2016”-г зорих эрхтэй болно.

Хуваалцах