Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Чинзоригийн халтар даага түрүүллээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд 284 даага бүртгүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Чинзоригийн халтар даага түрүүллээ
Г.Чинзоригийн халтар даага түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд 284 даага бүртгүүлсэн.

Үүнээс сэрвээний өндөр, үүлдэрлэг байдлаар хасагдаж, газар газрын 177 хурдан даага шандас сорихоор гарааны зурхай руу хөдөлсөн юм.

Ингээд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Чинзоригийн халтар даага түрүүлж, Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Лхагвасүрэнгийн халиун даага аман хүзүүдлээ.

Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат С.Батмөнхийн хээр, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ж.Эрдэнэбатын хүрэн халзан, айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хул даага хурдаллаа.

Хуваалцах