Г.Дорж алтан медаль хүртлээ
АНУ-ын Колумбус хотод “Arnold classic international-2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээнд Монголын мистер, ОУХМ Г.Дорж алтан медаль хүртэж, Америкийн тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүллээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Колумбус хотод “Arnold classic international-2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээнд Монголын мистер, ОУХМ Г.Дорж алтан медаль хүртэж, Америкийн тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүллээ.
Тус тэмцээн энэ сарын 1-4-нд болсон бөгөөд энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулагдсан байна.
Тэмцээнд 80 орны 700 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Г.Доржийн хувьд эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд өрсөлдсөн юм.
Дээрх тэмцээн нь олон улсын бодибилдинг фитнессийн холбооноос зохион байгуулдаг тэмцээнүүдээс чансаагаар хоёрдугаар эрэмбэлэгддэг байна.



















