Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Эрдэнэцогт монгол тоглогчидтой баг байгуулна

"erkaSt" буюу Г.Эрдэнэцогт “Kabal”, "dobu", “Zilkenberg” “NEUZ” нэрээр тоглодог монгол тоглогч нартай хамтран баг байгуулахаар болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Эрдэнэцогт монгол тоглогчидтой баг байгуулна
Г.Эрдэнэцогт монгол тоглогчидтой баг байгуулна. Зураг: МҮОНРТ

Цахим спортын “Counter strike GO” тоглоомын төрлөөр зохион байгуулагддаг “StarLadder” мажор тэмцээний Ази тивийн шалгаруулалт өнгөрсөн долоодугаар сард болж, Австрали улсын "Grayhound" багт "erkaSt" нэрээр тоглодог монгол тоглогч Г.Эрдэнэцогт өөрийн багтайгаа оролцсон.

Ийн "Grayhound" баг "StarLadder" мажор тэмцээний “Asia minor” шатны ялагч болж, 30 мянган ам.долларын шагнал хүртэж, тоглогч тус бүрийнхээ гарын үсэг бүхий стикерүүдийг гарган эзэмшихээр болсон билээ.

Г.Эрдэнэцогт Австрали улсад оюутны визээр оршин суудаг байсан бөгөөд түүний сурдаг их сургуулийн зүгээс визийн хугацааг дахин сунгах боломжгүй болсноор “Grayhound” багаа орхих шийдвэр гаргасан. Тэрбээр тус багт тоглосон гурван жилийн хугацаанд Азийн аваргад түрүүлж, томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож, хоёр стикер гаргасан юм.

Тэгвэл "erkaSt" буюу Г.Эрдэнэцогт “Kabal”, "dobu", “Zilkenberg” “NEUZ” нэрээр тоглодог монгол тоглогч нартай хамтран баг байгуулахаар болжээ.

Сонирхуулахад, цахим спорт сонирхогч залуус, фэнүүд дэмждэг тамирчныхаа стикерийг худалдаж авч дижитал орчинд “наадаг”. Улмаар тухайн стикерийн борлуулалтын орлогын тодорхой хувийг тамирчин өөрөө авдаг. Түүнчлэн мажор стикертэй болсон тамирчинд эхний ээлжид 20-40 мянга орчим ам.доллар олгодог юм.

Хуваалцах