Г.Эрхэмбаяр дэлхийн аварга боллоо
АНУ-ын Лос Анжелос хотод болж буй Жиү Жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Ж.
Ж.Мядагбадам
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

АНУ-ын Лос Анжелос хотод болж буй Жиү Жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож буй Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Улсын аварга Г.Эрхэмбаяр алтан медаль хүртэж дэлхийн аварга боллоо. Уг тэмцээнд манай улсаас найман тамирчин оролцож байгаа бөгөөд одоогоор хоёр дахь алтан медалиа хүртээд байна.
Хуваалцах


















