Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ган-Эрдэнэ энэ сарын 15-нд Филиппиний боксчинтой тулалдана

Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 20-нд Филиппиний Генерал Сантос хотноо мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа Филиппиний Пауло Перонатай хийж, зургаан раунд тулалдан, оноогоор ялсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ган-Эрдэнэ энэ сарын 15-нд Филиппиний боксчинтой тулалдана
Г.Ган-Эрдэнэ энэ сарын 15-нд Филиппиний боксчинтой тулалдана. Зураг: МҮОНРТ

Сонирхогчдын боксын Дэлхийн оюутны “Универсиад-2013” наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт “Жижиг Үүеэ” буюу Г.Ган-Эрдэнэ энэ сарын 15-нд Филиппиний боксчин, 26 настай Жерри Табаготой Генерал Сантос хотноо тулалдана. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 20-нд Филиппиний Генерал Сантос хотноо мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа Филиппиний Пауло Перонатай хийж, зургаан раунд тулалдан, оноогоор ялсан билээ. Манай улсын тамирчин БНСУ-ын мэргэжлийн боксын промоутер Энди Кимтэй гэрээ байгуулсан бөгөөд “Heavy Hitters promotions”-д харьяалагдаж буй.

Хуваалцах