Г.Ган-Эрдэнэ шигшээ наймд шалгарлаа
Тэрбээр өрсөлдөгчөө онооны илт давуугаар буюу 5:0-ээр ялж /30:27, 29:28, 30:26, 30:26, 30:27/ шилдэг наймд шалгарав.
Мэдээллийн алба

Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж буй боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн 49 кг-ын жингийн тамирчин ОУХМ Г.Ган-Эрдэнэ шигшээ наймд шалгарлаа.
Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, улмаар БНСУ-ын Ли Ён Чантай оноолт таарсан юм.
Тэрбээр өрсөлдөгчөө онооны илт давуугаар буюу 5:0-ээр ялж /30:27, 29:28, 30:26, 30:26, 30:27/ шилдэг наймд шалгарав.
Түүний дараагийн өрсөлдөгч, БНХАУ-ын боксчин Хе Жунжун юм.


















