Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ганбаяр Лондоны багийн албан ёсны тоглолтод оролцлоо

Тэднээс Г.Ганбаяр эхний тоглолтдоо "Барне" клубын академийн багийн өмнөөс албан ёсны тоглолтод оролцож, Норвегийн премьер лигийн 2008 оны аварга “Штабэк”-ийн академийн эсрэг гоолын дамжуулалт өгчээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ганбаяр Лондоны багийн албан ёсны тоглолтод оролцлоо
Г.Ганбаяр Лондоны багийн албан ёсны тоглолтод оролцлоо. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хөлбөмбөгчний шалгаруулалтад оролцохоор Английн клубуудыг зорьсон манай хөлбөмбөгчид албан ёсны тоглолтуудаа хийж эхлээд байна. Тэднээс Г.Ганбаяр эхний тоглолтдоо "Барне" клубын академийн багийн өмнөөс албан ёсны тоглолтод оролцож, Норвегийн премьер лигийн 2008 оны аварга “Штабэк”-ийн академийн эсрэг гоолын дамжуулалт өгчээ.

Тоглолт 2:2-оор тэнцсэн байна. "Барне" клубт хөлбөмбөг сонирхогчдын сайн мэдэх Жэйсон Панчон, Янник Болласи нар хүчин зүтгэж байгаа бол Эдгэр Давидс карьерынхаа сүүлийн тоглолтдоо оролцож байжээ.

Английн Лондон хотноо “Эрчим” клубын дасгалжуулагч З.Баттулга, тоглогч С.Гал-Эрдэнэ болон “Хоромхон”-ы тамирчин Г.Ганбаяр нар бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байна.

Хуваалцах