Г.Ганжаргал "US open"-оос хүрэл медаль хүртлээ
АНУ-ын Флорида мужийн Санни-Айлс-Бич хотноо зуун буудалт даамын "US open 2014" тэмцээн болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

АНУ-ын Флорида мужийн Санни-Айлс-Бич хотноо зуун буудалт даамын "US open 2014" тэмцээн болж өндөрлөлөө. Даамын нээлттэй тэмцээнд Доминикан, Мали, Монгол, АНУ, ОХУ, Суринам, Гаити зэрэг долоон орны 22 даамчин оюун ухаанаа уралдуулсан юм.
Манай улсаас 2012 оны Ази тивийн аварга, улсын зургаан удаагийн аварга их мастер Г.Ганжаргал, 2000 оны Залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт, улсын долоон удаагийн аварга, Н.Мөнхтуяа нар өрсөлдсөн юм. Швейцарь системээр найман өрөг үргэлжилсэн тус тэмцээнд Их мастер Г.Ганжаргал гурван хожил, таван тэнцээгээр хүрэл медаль хүртсэн бол Н.Мөнхтуяа найман оноотой тэмцээнээ дуусгав.


















