Г.Жамъян агсны 95 насны ой тохиож байна
Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян агсны 95 насны ой энэ онд тохиож байна.
Мэдээллийн алба

Ойн хүрээнд Г.Жамъян агсны үр хүүхдүүд болон Жамъян сан, нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж хамтран өнөөдөр 17:00 цагаас Хүндэтгэлийн тоглолт зохион байгуулна.
Тоглолтод Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Монгол Улсын “Морин хуур”-ын чуулга, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид болон Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд уран бүтээлээ толилуулна.