Г.Хэрлэн аваргын төлөө Италийн бөх М.Ломбардотой барилдана
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн Дистриа Красникт ялагдав. Улмаар хүрэл медалийн төлөө Францын Мелание Клемент, Италийн Жулиа Фикуэроа нарын ялсантай нь өрсөлдөнө.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Чиндао хотноо өнөөдөр эхэлсэн “World masters” жүдо бөхийн тэмцээний 66 кг-д хүч үзсэн Г.Хэрлэн хагас шигшээд Израилын Б.Шмайловыг ялж, мөнгөн медалийн болзол хангаад аваргын төлөө Италийн М.Ломбардотой барилдахаар болов.
Харин хүрэл медалийн төлөө Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг (48 кг), ОУХМ Ё.Басхүү (66 кг) нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдаж буй Ё.Басхүү ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, дэлхийн алдарт бөх Георгий Зантарияг ялж, хүрэл медалийн төлөө барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн Дистриа Красникт ялагдав. Улмаар хүрэл медалийн төлөө Францын Мелание Клемент, Италийн Жулиа Фикуэроа нарын ялсантай нь өрсөлдөнө.
Уг тэмцээнд 66 орны 453 бөх барилдаж буй бөгөөд манай улсаас 21 жүдоч хүч үзэж байна.


















