Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Хиддинкийг урьдчилсан шатны тоглолтууд тогтоох уу

Голландын шигшээ баг "Евро 2016"-гийн урьдчилсан шатанд гурван тоглолт хийж, хоёрт нь хожигдоод байгаа. Энэ шалтгаанаар тус багийн дасгалжуулагч эдүгээ 67 настай мэргэжилтэн Гүүс Хиддинкийг халах, солих асуудал яригдаад эхэлсэн.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Хиддинкийг урьдчилсан шатны тоглолтууд тогтоох уу
Г.Хиддинкийг урьдчилсан шатны тоглолтууд тогтоох уу. Зураг: МҮОНРТ

Голландын шигшээ баг "Евро 2016"-гийн урьдчилсан шатанд гурван тоглолт хийж, хоёрт нь хожигдоод байгаа. Энэ шалтгаанаар тус багийн дасгалжуулагч эдүгээ 67 настай мэргэжилтэн Гүүс Хиддинкийг халах, солих асуудал яригдаад эхэлсэн.

Тэгвэл байдал түр намжиж багийн удирдлагууд арваннэгдүгээр сард болох Мексиктэй хийх нөхөрсөг, Латвитай хийх "Евро 2016"-гийн урьдчилсан шатны тоглолтуудын дүнгээс хамаарч шийдвэр гаргахаар болсон байна. Харин "Түүнийг яг өнөөдөр хална" гэсэн мэдээг Нидерландын хааны дэргэдэх хөлбөмбөгийн зөвлөл үгүйсгэлээ.

Хуваалцах