Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Мандахнаран дөрвөн байраар ухарч, есөд бичигджээ

Үүнд, Болгарын Дан Коловын нэрэмжит тэмцээн, “Монголиа Опен” олон улсын тэмцээн болон тивүүдийн аварга шалгаруулах тэмцээний дүнг үндэслэжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Мандахнаран дөрвөн байраар ухарч, есөд бичигджээ
Г.Мандахнаран дөрвөн байраар ухарч, есөд бичигджээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо/UWW/ чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй жин тус бүрийн шилдэг 20 бөхийн шинэчилсэн чансааг гаргажээ.

Энэхүү чансааг гаргахдаа өнгөрөгч дөрөв, тавдугаар сард болсон тэмцээнийг нэгтгэсэн байна.

Үүнд, Болгарын Дан Коловын нэрэмжит тэмцээн, “Монголиа Опен” олон улсын тэмцээн болон тивүүдийн аварга шалгаруулах тэмцээний дүнг үндэслэжээ.

Манай улсаас таван бөх багтсаны дунд гавьяат тамирчин Г.Мандахнаран есөд бичигдэв. Тэрбээр өмнөх чансаанд тавд байсан бөгөөд дөрвөн байр ухарчээ. Тэгвэл 57 кг-д Э.Бэхбаяр, З.Занабазар нар багтсан бол 86 кг-д П.Өнөрбат 15-д, 125 кг-д Н.Золбоо 18-д жагслаа.

Манай бөхчүүд:

  • 57 кг: Э.Бэхбаяр 5, З.Занабазар 10

  • 65 кг: Гавьяат тамирчин Г.Мандахнаран – 9

  • 86 кг: Гавьяат тамирчин П.Өнөрбат – 15

  • 125 кг: Н.Золбоо 18 байрт тус тус бичигдлээ.

Эрчүүдийн найман жинд ОХУ-ын дөрөв, АНУ, Иран, Гүрж, Туркээс нэг бөх тэргүүлжээ.

Хуваалцах