Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар өнөөдөр барилдана

Узбекстаны нийслэл Ташкент хотноо чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан болж, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, Ази

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар өнөөдөр барилдана
Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар өнөөдөр барилдана. Зураг: МҮОНРТ

Узбекстаны нийслэл Ташкент хотноо чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан болж, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нар өрсөлдөнө.

Өчигдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 70, 86, 125 кг-ын жингийн барилдаан болж манай дөрвөн бөх дэвжээнд гарснаас олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр мөнгө, хүрэл медалийн төлөө барилдаан хийж тавдугаар байр, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат долоодугаар байр эзлэж багтаа шагналын оноо авч ирээд байгаа юм.

Түлхүүр үг:Г.МандахнаранЭ.Ням-Очир нар өнөөдөр барилдана
Хуваалцах