Г.Мандахнаран хүрэл медаль хүртлээ
БНСУ-ын Мунгён хотноо цэргийн олимпийн зуны VI наадам үргэлжилж байна. Монголын багийн зургаа дахь медалийг чөлөөт бөхийн ОУХМ Г.Мандахнаран хүртлээ.
Мэдээллийн алба

БНСУ-ын Мунгён хотноо цэргийн олимпийн зуны VI наадам үргэлжилж байна. Монголын багийн зургаа дахь медалийг чөлөөт бөхийн ОУХМ Г.Мандахнаран хүртлээ.
Манай чөлөөтийнхнөөс эхний өдөр ОУХМ Д.Хүдэрбулга мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр Гавьяат тамирчин Г.Мандахнаран 70 кг-ын жинд хүч үзэж, хүрэл медаль авлаа.
Тэрбээр шөвгийн 16-д Египтийн бөх Еяд Ибрахимыг 14:1, шөвгийн наймд Германы Тим Мюллерийг 10:0 харьцаатай ялснаар хагас шигшээд шалгарсан байна. Гэвч дараагийн барилдаанд Азербайжаны бөх Жошгун Азимовд 6:3 харьцаатай ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй үлджээ. Улмаар хүрэл медалийн төлөө Украины бөх Евгений Хавиловыг 11:1 харьцаатай буулган авч, дэлхийн армийн спортын наадмаас хүрэл медаль хүртлээ.
Армийн спортын VI наадамд оролцож буй Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид одоогоор медалийн тоогоороо 271 улсаас 11-т жагсаж байна.


















