Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Мандахнаран хүрэл медаль хүртлээ

Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлсэн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр монголын тамирчид хүрэл медаль хүртснээр тэмцээнээ амжилттай эхлүүллээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Мандахнаран хүрэл медаль хүртлээ
Г.Мандахнаран хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлсэн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр монголын тамирчид хүрэл медаль хүртснээр тэмцээнээ амжилттай эхлүүллээ. Тодруулбал, 66 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Г.Мандахнаран эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Украины Семён Радуловыг, улмаар Унгар, Грекийн бөхчүүдийг илт давуу ялж, хагас шигшээд олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртэж байсан Кубын бөх Ливан Лопезод техникийн оноогоор ялагджээ. Тэрээр хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын бөх Кан Жин Хьёктой барилдаж, 3:1 харьцаатай ялснаар медалийн тавцанд гарсан байна.

Түлхүүр үг:Г.Мандахнаран хүрэл медаль хүртлээ
Хуваалцах