Г.Мандахнаран ОХУ-ын бөхийг барсангүй /бичлэг/
“Рио-2016” олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн барилдаан тун үзүүштэй үргэлжилж байна. Учир нь уг жинд манай улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүч үзэж байгаа билээ.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн барилдаан тун үзүүштэй үргэлжилж байна. Учир нь уг жинд манай улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүч үзэж байгаа билээ.
Тэрбээр дөнгөж сая ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын тамирчин Сослон Романовтай барилдав. Гэвч барилдааны санаачлагыг ОХУ-ын тамирчин авснаар 6:0 харьцаагаар Г.Мандахнаран ялагдлаа. Дараагийн тойрогт Сослон Романов ялвал манай бөхөд дагах барилдаан хийх боломж бүрдэнэ.


















