Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Мандахнаран, П.Өнөрбат нар шилдэг 20-д багтжээ

Энэхүү чансаанд өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн, Кубын Серра Пеладогийн олон улсын тэмцээний үр дүн нөлөөлсөн аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Мандахнаран, П.Өнөрбат нар шилдэг 20-д багтжээ
Г.Мандахнаран, П.Өнөрбат нар шилдэг 20-д багтжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эрэгтэйчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ.

Жин тус бүрийн шилдэг 20 бөхийг танилцуулахад манай улсаас хоёр бөх багтсан байна. Тодруулбал 65 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Рио-2016” олимпийн наадмын шагналт V байрын эзэн Г.Мандахнаран зургаад эрэмбэлэгджээ. Тэрбээр өмнөх чансаагаар тавд бичигдэж байв. Харин 74 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат 17 дугаар байрт бичигдсэн байна.

Энэхүү чансаанд өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн, Кубын Серра Пеладогийн олон улсын тэмцээний үр дүн нөлөөлсөн аж.

Хуваалцах