Г.Мандахнаран шижир алтан медаль, 20 сая төгрөг гардлаа
Тэрхүү харамсмаар үйл явдлыг бага ч гэсэн зүйлээр сэргээхийн тулд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо шижир алтан медаль, 20 сая 417 мянган төгрөг гардууллаа. Энэ мөнгө нь хандивт нэгдсэн 19 хүнээс бүрджээ.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жингийн хүрэл медалийн оосроос ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран атгаад алдсан.
Тэрхүү харамсмаар үйл явдлыг бага ч гэсэн зүйлээр сэргээхийн тулд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо шижир алтан медаль, 20 сая 417 мянган төгрөг гардууллаа. Энэ мөнгө нь хандивт нэгдсэн 19 хүнээс бүрджээ.
Мөн “Хос гангийн оргил” ХХК-аас таван сая төгрөгийн үнэ бүхий “Мizuno” брэндийн хувцас хэрэглэлийг гардуулан өгөв.


















