Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Мөнхчулууныг “Алтангадас” одонгоор шагнав

Түүнчлэн үндэсний шигшээ багт хүчин зүтгэж явсан хаалгач П.Жаргалсайхан, шигшээ багт тоглож байсан ахмад хөлбөмбөгч Ж.Хишигням нар олон улсын хэмжээний мастер цол хүртжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Мөнхчулууныг “Алтангадас” одонгоор шагнав
Г.Мөнхчулууныг “Алтангадас” одонгоор шагнав. Зураг: МҮОНРТ

"Дэрэн" клубийн эзэн Г.Мөнхчулууныг Улсын их баяр наадмаар “Алтангадас” одонгоор шагнасан. Харин тухайн үед Г.Мөнхчулуун өсвөрийн багтайгаа олон улсын тэмцээнд оролцож байсан билээ. Түүнийг эх орондоо ирсэн учир МХБХ-ны удирдлага хүлээн авч уулзаж, түүнд олгосон төрийн дээд одонг гардууллаа.

Түүнчлэн үндэсний шигшээ багт хүчин зүтгэж явсан хаалгач П.Жаргалсайхан, шигшээ багт тоглож байсан ахмад хөлбөмбөгч Ж.Хишигням нар олон улсын хэмжээний мастер цол хүртжээ.

Сонирхуулахад, “Дэрэн” клубын 11 хүртэлх насны баг бүтэн нэг сарын хугацаанд Скандинавын хойгийн орнуудаар таван тэмцээнд оролцож нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, өндөр амжилт үзүүлсэн билээ.

Хуваалцах