Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Мөнхтөгс олон улсын хүүхдийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

Японы Шизоки мужийн Яиузи хотод жил бүр болдог чөлөөт бөхийн сурагчдын олон улсын тэмцээнээс Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн сурагч Г.Мөнхтөгс III-IY ангийн сурагчдын ангиллын 24 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Мөнхтөгс олон улсын хүүхдийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
Г.Мөнхтөгс олон улсын хүүхдийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Японы Шизоки мужийн Яиузи хотод жил бүр болдог чөлөөт бөхийн сурагчдын олон улсын тэмцээнээс Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн сурагч Г.Мөнхтөгс III-IY ангийн сурагчдын ангиллын 24 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ.

Цэцэрлэгийн насны хүүхдийн, I-II, III-IY, Y-YI ангийн сурагчдын гэсэн дөрвөн ангиллаар болдог тус тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, “Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн багш Б.Идэрсайхан, Улаанбаатар хотын Биеийн тамир, спортын дунд сургуулийн багш Ц.Цогтбаяр нарын удирдсан эрэгтэй тав, эмэгтэй гурван хүүхэд урилгаар оролцсон байна.

Тус тэмцээнд АНУ, Иран, Монгол, Япон улсын 12 наснаас доош насны 600 орчим өсвөрийн бөх барилдсан байна.

Хуваалцах