Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Нандинзаяа 10 метрийн хийн урт бууны тэмцээн 20:30 цагт эхэлнэ

Өнөөдөр "Рио 2016" зуны олимпийн "буудлага спорт"-ын тэмцээн эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалаар эхэлж байна. Энэ төрөлд манай тамирчин ОУХМ Ганхуягийн Нандинзаяа оролцоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Нандинзаяа 10 метрийн хийн урт бууны тэмцээн 20:30 цагт эхэлнэ
Г.Нандинзаяа 10 метрийн хийн урт бууны тэмцээн 20:30 цагт эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр "Рио 2016" зуны олимпийн "буудлага спорт"-ын тэмцээн эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалаар эхэлж байна. Энэ төрөлд манай тамирчин ОУХМ Ганхуягийн Нандинзаяа оролцоно.

Монголын цагаар 20:30 цагт буудлага эхэлж, нийт 57 тамирчин 50 минутын хугацаанд 70 сум буудна. Ингэснээр шигшээд өрсөлдөх 8 тамирчин тодрох юм. Нандинзаяагийн хувьд хоёр төрөлд оролцож байгаагийн эхнийх нь 10 метрийн хийн урт бууны дасгал юм.

Түүнийг дараа нь 50 метрт 3 байрлалаас буудах дасгал хүлээж байгаа. Тун удахгүй 22:30 цагаас шигшээ буудлага эхэлнэ.

Олимпийн наадмын буудлагын тэмцээнийг МҮОНТ-ийн 1 Нэгдүгээр сувгаар хүлээн авч үзээрэй.

Түүний хувьд олимпийн наадамд анх удаа оролцож буй тамирчин юм.

Хуваалцах