Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Нандинзаяа 9 дүгээр байранд орлоо

"Рио 2016" Зуны 31 дэх удаагийн олимпийн Урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн чансаа тогтоох тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн шилдэг 37 тамирчин гурван дасгалд өрсөлдөж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Нандинзаяа 9 дүгээр байранд орлоо
Г.Нандинзаяа 9 дүгээр байранд орлоо. Зураг: МҮОНРТ

"Рио 2016" Зуны 31 дэх удаагийн олимпийн Урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн чансаа тогтоох тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн шилдэг 37 тамирчин гурван дасгалд өрсөлдөж, шилдэг найман тамирчин тодров.

Эхний байранд Италийн тамирчин Зубласин Петра 589 оноогоор, Швейцарийн тамирчин Кристен Нина 586 оноотойгоор удаалж, Австрийн тамирчин Хофман Оливиа гуравдугаарт, Хятадын тамирчин Дү Ли дөрөвдүгээрт эрэмбэлэгдлээ.

Тавдугаарт Германы тамирчин Энгледер Барбара, зургаадугаарт Ираны тамирчин Кедмати Нажмех, долоодугаарт Хятадын тамирчин Зан Бинбин болон Чехийн тамирчин Брунс Адел шилдэг наймд багтаж, манай тамирчин Г.Нандинзаяа Чехийн тамирчинтай адил оноо авсан ч хяналтын оноогоороо есдүгээрт эрэмбэлэгдэж, тэмцээнээ өндөрлүүлэхээр боллоо.

Хуваалцах