Г.Нандинзаяа амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна
Рио 2016 Зуны 31 дэх удаагийн олимпийн Урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн чансаа тогтоох тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний явцаас мэдээллэхэд Италийн тамирчин Зубласин Петра 14 сум тамьсан байдлаар
Мэдээллийн алба

Рио 2016 Зуны 31 дэх удаагийн олимпийн Урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн чансаа тогтоох тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний явцаас мэдээллэхэд Италийн тамирчин Зубласин Петра 14 сум тамьсан байдлаар 239 оноотойгоор тэргүүлж байгаа бол хоёрдугаарт Австрийн тамирчин Хофман Оливиа байраа хадгалсаар байна.
Харин гуравдугаарт Хятад улсын тамирчин Ду Ли 18 дахь буудлагаа хийсний дараагаар 345 оноотойгоор Норвегийн тамирчин Уэстерхейм Малины өмнө эрэмбэлэгдэж байна. Манай тамирчин Г.Нандинзаяа 16 буудлагын дараа 350 оноотойгоор 20 дугаар байранд бичигдэж байна. Энэ төрөлд дээд амжилтыг Хорватын тамирчин Пежсик Знжезан 594 оноотойгоор эзэмшиж байгаа бөгөөд энэ тэмцээнд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна.



















