Г.Наранбат “Дэлхийн шилдэг тамирчин” шалгаруулалтад дэд байр эзэллээ
2013 оны дэлхийн шилдэг тамирчин шалгаруулах “Athlete Of the Year-2013” шалгаруулалт нэг сарын турш үргэлжилсэн. Шалгаруулалтын журмын дагуу олон улсын олимпийн бус 30 гаруй төрлийн 4000 орчим тамирчнаас шилдэг 10-ыг тодруулж http://www.theworldgames.org цахим хуудаст зарласан .
Мэдээллийн алба

Уг төрлүүдэд серфинг, харваа, ханын теннис, гимнастик, сүмо тэргүүтэй спортууд багтсан бөгөөд Монгол Улсын иргэн, сумо бөхийн тамирчин Ганхуягийн Наранбат нэр дэвшин өрсөлдсөн юм.
Санал асуулгын дүнгээр Германы тамирчин Marcel Hassemeier 21871 хүний саналаар тэргүүлж, Монголын тамирчин Г.Наранбат 12744 хүний саналаар дэд байранд орсон байна.