Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Одбаяр, А.Цолмон нар хүрэл медаль хүртлээ

Үүнд 66 орны 386 (эрэгтэй 231, эмэгтэй 155) жүдоч өрсөлдсөнөөс манай жүдочид хоёр хүрэл медаль хүртэж, 15 дугаар байрт жагслаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Одбаяр, А.Цолмон нар хүрэл медаль хүртлээ
Г.Одбаяр, А.Цолмон нар хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

“Гавана -2016” Гран При тэмцээнээс 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд А.Цолмон нар хүрэл медаль хүртлээ. Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн календарчлагдсан төлөвлөгөөний дагуу "Рио-2016" олимпийн эрхийн оноо олгох тэмцээн Кубын Гавана хотноос энэ сарын 22-24-нд болсон юм. Үүнд 66 орны 386 (эрэгтэй 231, эмэгтэй 155) жүдоч өрсөлдсөнөөс манай жүдочид хоёр хүрэл медаль хүртэж, 15 дугаар байрт жагслаа. Харин ОХУ гурав, Куба, Изриаль, Бразил тус бүр хоёр алтан медаль хүртжээ.

Хуваалцах