Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Одбаяр Европын аварга боллоо /Видео/

Польшийн нийслэл Варшав хотноо болсон эрэгтэйчүүдийн Европ тивийн нээлттэй тэмцээний 73 кг-д хүчээ сорьсон ОУХМ Г.Одбаяр түрүүлж, алтан медалийн эзэн болжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Одбаяр Европын аварга боллоо /Видео/
Г.Одбаяр Европын аварга боллоо /Видео/. Зураг: МҮОНРТ

Польшийн нийслэл Варшав хотноо болсон эрэгтэйчүүдийн Европ тивийн нээлттэй тэмцээний 73 кг-д хүчээ сорьсон ОУХМ Г.Одбаяр түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.

ОУХМ Г.Одбаяр эхний тойрогт хийлж, дараагийн учраа Чехийн Якуб Жесминекийг гурван минут 13 секундэд цэвэр ялж, гуравдугаар тойрогт Италийн Аугусто Мелониг торгуулиар, хэсгийн аваргын төлөө Украины Артем Хомулаг гурван минут 17 секундэд цэвэр унагажээ. Украины бөхтэй барилдахдаа манай бөх гурван удаа торгуулж, өрсөлдөгч нь нэг ч торгуульгүй явж байсан юм.

Хагас шигшээд Туркийн Хасан Ванлиоглуг 36 секундэд цэвэр шидэж аваргын төлөө шалгарч үлдсэн байна. Ингээд аваргын төлөө манай бөх Солонгосын Ан Чахн Римтэй барилдаж, минут 56 секундэд мөн цэвэр ялжээ.

Хуваалцах