Г.Одбаяр Туркийн бөхөд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ
Тэрбээр Туркийн бөх Билал Чилоглутай барилдаж, нэмэлт цаг торгуулиар ялагдав. Ингэснээр энэ жилийн тэмцээнээ өндөрлүүллээ.
Мэдээллийн алба

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн ДАШТ-ийг зохион байгуулж байгаа билээ. Тус тэмцээний эрэгтэй 73 кг-ын жингийн барилдааны шөвгийн 16-д Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр хүч үзэв.
Тэрбээр Туркийн бөх Билал Чилоглутай барилдаж, нэмэлт цаг торгуулиар ялагдав. Ингэснээр энэ жилийн тэмцээнээ өндөрлүүллээ.
Манай бөх эхний тойрогт хийлээд дараа нь Филиппины япон бөх Накано Кэйсэй, Египетийн Мохамед Монюлдин нарыг давсан юм.
Энэхүү тэмцээнд 77 орны 93 жүдоч хүч үзэж байна.


















