Г.Отгонцэцэг “BMW” загварын машин бэлгэнд авчээ
“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж, хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэгт Казахстанчууд “BMW” загварын машин бэлэглэжээ.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж, хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэгт Казахстанчууд “BMW” загварын машин бэлэглэжээ.
Машиныхаа зургийг тэрбээр фэйсбүүк хуудаснаа оруулж “Ийм машинтай боллоо. Сэтгэл маш өндөр байна” хэмээжээ.
Дээрх улсын ард түмэн түүнийг олимпийн наадмаас ирэхэд нь олон улсын нисэх онгоцны буудал дээрээ баатрын ёсоор угтаж аваад байсан билээ.
Сонирхуулахад, тус улсын Засгийн газар Г.Отгонцэцэгийг 75000 ам.доллар, нэг өрөө байраар шагнаад байв.


















