Г.Тэмүүлэнгийн азарга түрүүллээ
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан азарга дөнгөж сая барианд орлоо.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан азарга дөнгөж сая барианд орлоо. Гарааны зурхайгаас газар, газрын шандаст 173 азарга эргэсэн.
Архангай аймгийн Ихтамир сумын уяач Г.Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар азарга уралдааныг өнгөлсөөр түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат О.Батбилэгийн хээр азарга аман хүзүүдлээ. Айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн янзага зээрд, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, Аймгийн алдарт уяач Т.Болдбаатарын халиун азарга, айргийн тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хээр азарга хурдалж наадамчин олноо баясгалаа.


















