Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Тэмүүлэнгийн халтар соёолон түрүүлэв

Энэ жилийн наадмын хамгийн олон үзэгчтэй соёолонгийн уралдаанд газар газрын 258 соёолон бүртгэгдсэнээс 18 үрээ шүдээр, гурван үрээ үүлдэрлэг байдлаар хасагдаж, 230 гаруй хурдан соёолон гараанаас гарсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Тэмүүлэнгийн халтар соёолон түрүүлэв
Г.Тэмүүлэнгийн халтар соёолон түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн наадмын хамгийн олон үзэгчтэй соёолонгийн уралдаанд газар газрын 258 соёолон бүртгэгдсэнээс 18 үрээ шүдээр, гурван үрээ үүлдэрлэг байдлаар хасагдаж, 230 гаруй хурдан соёолон гараанаас гарсан. Тэгвэл дөнгөж сая хурдан соёолонгууд барианд орж Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар соёолон түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн сартай зээрд, айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Жадамбын Бат-Эрдэнийн ногоон, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн бор, айргийн тавд Дорнод аймгийн Баяндун сумын уяач Пүрэвдоржийн Цэгмидийн хул тус тус хурдаллаа.

Хуваалцах