Г.Тэмүүлэнгийн хээр азарга өнгөлсөөр байна
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын азарганы уралдаан дөнгөж сая Хүй долоон худагт эхэллээ.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын азарганы уралдаан дөнгөж сая Хүй долоон худагт эхэллээ.
Азарганы уралдаанд улсын наадамд удаа дараа айраг, түрүү хүртсэн олон хурдан буян тоосоо өргөж байна. Улсын наадмын гурван түрүү Улс халзан, Монгол хээр зэрэг алдар суут хурдан хүлгүүд шандас юугаа сорин Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ уралдаж байна.
Уралдааныг Архангай аймгийн Ихтамир сумын уяач Г.Тэмүүлэнгийн хээр азарга өнгөлсөөр байна.


















