Г.Цогтгэрэл бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтээр оролцоно
Тэмцээний эхний өдөр жүдо бөх, хөнгөн атлетикийн төрөл болох бөгөөд манай тамирчид өрсөлдөнө. Тодруулбал, жүдо бөхийн төрөлд А.Мөнхбат, Б.Ууганхүү, бөөрөнцөг шидэлтийн F 57 буюу суугаа шидэлтээр Г.Цогтгэрэл нар оролцоно.
Мэдээллийн алба

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болох зуны XV дахь паралимп өнөөдөр эхэлнэ. "Рио-2016" паралимпид Монголын найман тамирчин оролцоно.
Тэмцээний эхний өдөр жүдо бөх, хөнгөн атлетикийн төрөл болох бөгөөд манай тамирчид өрсөлдөнө. Тодруулбал, жүдо бөхийн төрөлд А.Мөнхбат, Б.Ууганхүү, бөөрөнцөг шидэлтийн F 57 буюу суугаа шидэлтээр Г.Цогтгэрэл нар оролцоно.
Г.Цогтгэрэлийн хувьд 1974 оны зургаадугаар сарын 8-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. “Инчён-2014” Азийн паралимпийн зээрэнцэг шидэлтээр хүрэл медаль хүртэж, энэ удаагийн олимпийн эрх авсан. “Бээжин-2016” Азийн паралимпийн гран при, “Дубай-2016” Азийн далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальтай. Дасгалжуулагчаар нь Б.Батдорж ажилладаг бол анхны багш нь Ц.Хосбаяр, Ц.Нэргүйбаатар нар байв. Тэрбээр энэ сарын 15-нд зээрэнцэг шидэлтээр өрсөлдөнө.


















