Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Угалзцэцэгийг “Амжилтын хүрэл од” одонгоор урамшууллаа

ОУХМ Г.Угалзцэцэг 2018 онд Тайландын Чианг Май хотод зохион байгуулагдсан WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нд оролцож, хос алтан медаль хүртсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Угалзцэцэгийг “Амжилтын хүрэл од” одонгоор урамшууллаа
Г.Угалзцэцэгийг “Амжилтын хүрэл од” одонгоор урамшууллаа. Зураг: МҮОНРТ

Бодибилдинг, фитнессийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ Гамбагын Угалзцэцэг Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэний хүндэтгэлийн цайллагыг энэ сарын 23-нд зохион байгуулсан юм.

ОУХМ Г.Угалзцэцэг 2018 онд Тайландын Чианг Май хотод зохион байгуулагдсан WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нд оролцож, хос алтан медаль хүртсэн билээ.

Мөн 2016 онд Тайландын Бангкок хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ийн эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцож алтан медаль хүртэж байсан. 2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болж байсан билээ.

Тэрбээр Монголын бодибилдинг, фитнесийн спортын гуравдах гавьяат тамирчин бөгөөд эмэгтэй тамирчдаас анхных нь болсон юм. Тус цайллагын үеэр түүний амжилтыг үнэлэн МЗХ-оос “Амжилтын хүрэл од” одон медалиар шагнаж урамшууллаа.

Хуваалцах